
Хэдий өмнөх хоёр ангийн дайтай сайн болж чадаагүй ч энэ кино Загалмайлсан эцгийн цувралыг гурвал болгон гүйцээх учиртай байсан юм. Киноны үйл явдалд 1978 оны пап лам Нэгдүгээр Ион Паулийн үхэл, 1981-1982 оны Ватиканы банкны шуугиан гэсэн хоёр бодит үйл явдлыг оруулж өгсөн ба үүнийгээ Майкл Корлеонтой холбосон байна.